• Hүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
    • Бүтэц
    • Хамтын ажиллагаа
    • Хүний нөөц
    • Төслийн товч танилцуулга
  • Мэдээлэл
    • Хэвлэл мэдээлэл
    • Фото мэдээлэл
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • АХЦС байршил
  • Харилцагч байгууллагууд
  • Хууль эрх зүй
И-мэйл : info@ubng.mn
Холбоо барих : (976)-7707-1818
  • English
Улаанбаатар байгалийн хий
  • Hүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
    • Бүтэц
    • Хамтын ажиллагаа
    • Хүний нөөц
    • Төслийн товч танилцуулга
  • Мэдээлэл
    • Хэвлэл мэдээлэл
    • Фото мэдээлэл
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • АХЦС байршил
  • Харилцагч байгууллагууд
  • Хууль эрх зүй

Танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО

Утаагүй, эко Улаанбаатар хотыг бий болгох;

Байгалийн хийн Олон Улсын стандартыг нутагшуулж дагаж мөрдөх;

Байгалийн хийн мэргэшсэн мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэх;

Байгалийн хийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж салбартаа манлайлагч болох;

Зах зээлийн шударга өрсөлдөөнд тулгуурлан үнийн уян хатан бодлогыг баримтлах;

Хэрэглэгчдийн хэрэгцээг тасралтгүй хангах;

АЛСЫН ХАРАА

Монгол улсад байгалийн хий үйлдвэрлэх, хадгалах борлуулахад шаардагдах байгууламжуудыг бүтээн байгуулах;

Зах зээлд байгалийн шахсан хийн хэрэглээг бий болгох;

2020 онд Монгол улсын байгалийн хийн хангамжийн нийт хэрэглээг бүрэн хангаж ажиллах;

ҮНЭТ ЗҮЙЛС

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Монгол улсад өндөр үр ашиг бүхий байгалийн хийг хэрэглээнд нэвтрүүлэх төслийг тус салбарт олон жил амжилттай үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа гадаад болон дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Манай компани нь 2018 онд багтаан 2500м3 байгалийн шингэрүүлсэн хийг хадгалах орчин үеийн техник технологиор тоноглогдсон, програмчлагдсан удирдлагын систем бүхий агуулах, мөн бүрэн автоматчилсан, тус бүр 300 автобус нэг өдөрт цэнэглэх хүчин чадалтай автомашин хийгээр цэнэглэх станц тавыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, шинэ салбар хөгжихийн зэрэгцээ тогтвортой ажлын байр бий болж нарийн мэргэшсэн ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлнэ.

БОРЛУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

Хийн түлш импортлох, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой болон хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллана.

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т алсын харааг “Хүнээ эрхэмлэн дээдэлсэн, газар нутгийнхаа онцлогт зохицсон, байгаль орчинд ээлтэй, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэр, эдийн засагтай, ухаалаг хот болох”-оор тодорхойлсны дагуу Байгалийн хийг Монгол улсад нэвтрүүлэх зорилготойгоор “Улаанбаатар байгалийн хий” ХХК нэртэйгээр 2017 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулагдсан.

Манай компани Улаанбаатар хотын агаарын  бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/562-р захирамжийг үндэслэн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобусад байгалийн шахсан хийн түлш нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлж байна. Төсөл маань амжилттай хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг болон шинжлэх ухааны салбарт бий болох дэвшилттэй алхмуудын нэг болно гэж үзэж байна. Төслийн эхний шатанд нийтийн тээврийн том оврын автобуснуудыг байгалийн шахсан хийгээр хангах бөгөөд цаашлаад метан хий олборлож гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчээр хангах төдийгүй дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, эрчим хүчний гол эх үүсвэр нь байгалийн хий болох боломж бүрдэх юм.

  • Танилцуулга
  • Захирлын мэндчилгээ
  • Бүтэц
  • Хамтын ажиллагаа
  • Хүний нөөц
  • Төслийн товч танилцуулга
  • Хэвлэл мэдээлэл
  • Фото мэдээлэл
  • Хууль эрх зүй
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • АХЦС байршил
  • Улаанбаатар хот, Cүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъяан гүний гудамж 18-1, Даун Таун 8 давхар
  • 7707-1818
  • info@ubng.mn
ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2018 - iTheme