ТӨСЛИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болсон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг байгалийн шахсан хийн түлшинд шилжүүлж, нийтийн тээвэрт түлшний хэмнэлтийг бий болгоход оршино. Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврээс үүдэлтэй агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан, түлшний зохистой хэрэглээг бий болгоно. Ингэснээр Монгол улсад байгалийн хийн салбар шинээр хөгжин, хөгжлийн шинэ концепц бий болох юм.
БУСАД УЛС ОРНЫ ТУРШЛАГААС
Дэлхий дээр эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй агаарын бохирдлын улмаас жилд сая сая хүн амь насаа алдаж байна. Энэхүү нас баралтын ихэнх хувийг агаарын бохирдлоороо гамшгийн хэмжээнд хүрсэн БНХАУ-ын хотууд болон Энэтхэгийн хотуудын оршин суугчид эзэлж байна. Мөн Улаанбаатар хот маань Бээжин хотоос тав дахин их агаарын бохирдолттой гэсэн үзүүлэлтээр үүнд багтаж байна. БНХАУ-ын засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд байгалийн хийг шат дараалалтайгаар нэвтрүүлж байна. Түүнчлэн 2020 он гэхэд Бээжин хотын эрчим хүчний 32% хувийг байгалийн хийгээр хангаж, ердөө зургаан хувийг нүүрсээр хангана гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд дэлхийн улс орнуудад насжилт өндөртэй, агаарын бохирдол их үүсгэдэг, дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн болон том оврын автомашинуудыг байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, байгалийн хийн хөдөлгүүртэй автомашинаар солих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
ТӨСЛИЙН ҮР ДҮН
Эдийн Засаг:
- • Түлшний зардал буурах
- • Төсвийн дарамт багасах
- • Тээврийн салбарын зардал буурах
- • Дотоодын байгалийн хийн салбар тэлэх
- • Ногоон хөгжлийн санхүүжилтэд хамрагдах боломж бүрдэх
- • Эрүүл мэндийн салбарт зарцуулах эмчилгээний зардал буурах
Нийгэм, эрүүл мэнд, байгал орчин:
- • Агаарын чанар сайжрах
- • Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээ буурах
- • Нийтийн тээврийн салбарын агаарыг бохирдуулах /утаа/ хэмжээ буурах
- • Олон нийтэд агаарын бохирдлыг бууруулахад дор бүрнээ арга хэмжээ авах үлгэр дуурайл болох
Шинжлэх ухаан, технологи:
- • Байгалийн хий олборлох дотоодын үйлдвэрлэл хөгжих
- • Байгалийн хийний судалгаа шинжилгээний лаборатори байгуулах
- • Шинэ технологи нэвтрүүлж дотоодын мэргэжилтнүүдийг бэлтгэх сургах