• Hүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
    • Бүтэц
    • Хамтын ажиллагаа
    • Хүний нөөц
    • Төслийн товч танилцуулга
  • Мэдээлэл
    • Хэвлэл мэдээлэл
    • Фото мэдээлэл
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • АХЦС байршил
  • Харилцагч байгууллагууд
  • Хууль эрх зүй
И-мэйл : info@ubng.mn
Холбоо барих : (976)-7707-1818
  • English
Улаанбаатар байгалийн хий
  • Hүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
    • Бүтэц
    • Хамтын ажиллагаа
    • Хүний нөөц
    • Төслийн товч танилцуулга
  • Мэдээлэл
    • Хэвлэл мэдээлэл
    • Фото мэдээлэл
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • АХЦС байршил
  • Харилцагч байгууллагууд
  • Хууль эрх зүй

Бүтээгдэхүүн үйлчилгээ

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛ БА ҮР ДАГАВАР

УБ хотын хүн амын 55% нь агаарын бохирдолд өртөх эрсдэл өндөртэй хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааныг амьсгалын тогтолцооны өвчнүүд тэргүүлж байна.
Агаарын бохирдлын улмаас жилд эрүүл мэндийн салбарт болон иргэдэд учрах эдийн засгийн дарамт жилээс жилд нэмэгдэж байна.
Дүгнэлт: УБ хотын агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндийг дордуулан, эрүүл мэндийн салбарын болон хувь хүмүүст эдийн засгийн нэмэлт дарамт учруулан, байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нь нийт улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлэл болж байна.

БАЙГАЛИЙН ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙ /LNG/ ГЭЖ ЮУ ВЭ?

LNG гэдэг liquefied natural gas гэсэн Англи үгний товчлол ба байгалийн шингэрүүлсэн хийг илэрхийлнэ. Байгалийн хийг газрын гүнээс тусгай зориулалтын цооног ашиглан хийн хэлбэрээр олборлодог. Цооногийн аман дээр гарч ирэх байгалийн хий нь метан, пропан, этан, бутан, пентан, азот, ус болон бусад бодисуудаас бүрэлдсэн байдаг. Хий боловсруулах үйлдвэрт эхний шатанд байгалийн хийг ус болон бусад бодисуудаас салгана. Түүний дараа энэхүү цэвэршсэн байгалийн хий нь хий шингэрүүлэх үйлдвэр рүү илгээгдэх ба энэ дамжлагад үлдэгдэл усны уур, мөнгөн ус, хүхрийн нэгдэл, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг бусад бодисуудыг дахин салгах процесс явагддаг. Хөргөх процесс явагдсанаар байгалийн хий шингэн төлөвт шилжинэ. LNG-ийн 90-95% метан хий, үлдсэн хэсэг нь этан, пропан болон бутаны холимог юм.

БАЙГАЛИЙН ШАХСАН ХИЙ /CNG/ ГЭЖ ЮУ ВЭ?

CNG гэдэг compressed natural gas гэсэн Англи үгний товчлол ба байгалийн шахсан хийг илэрхийнэ. Байгалийн шахсан хий нь (CNG) Байгалийн шингэрүүлсэн хийг бодвол илүү өндөр температурт зузаан ханатай саванд хадгалагддаг.

Байгалийн шахсан хий нь бензин, дизель түлш ба пропан зэрэг түлшний оронд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинд түлш байдлаар хэрэглэгддэг.

LNG, CNG-ИЙН ФИЗИК ХИМИЙН ШИНЖ ЧАНАР

Байгалийн хий нь өнгөгүй, үнэргүй, хоргүй хий юм. Байгалийн хийг Байгалийн шингэрүүлсэн хий (LNG), Байгалийн шахсан хий (CNG) хэлбэрээр ашиглаж болно. Байгалийн шингэрүүлсэн хий (LNG) нь ихэвчлэн метан (CH4) бүхий байгалийн хий бөгөөд түүнийг хадгалж, тээвэрлэхэд хялбар болгох зорилгоор -162 °C хүртэл хэмд хөргөсөн хий юм. Байгалийн шахсан хий болон байгалийн шингэрүүлсэн хий нь физик шинж чанараараа өөр өөр метан хий юм.

Шинж чанарын үзүүлэлтүүд Байгалийн шахсан хий (CNG)Байгалийн шингэрүүлсэн хий (LNG)
Физик нөхцөл байдалХийШингэн
Тээврийн хэрэгсэл дэх хий хадгалах баллоны температурХүрээлэн буй орчны температур-162°C
Тээврийн хэрэгсэл дэх хий хадгалах баллоны даралт17.3-24.9МПа170-446 кПа
Хийн нягт131.8-191.7 кг/м3430 кг/м3
Гадаргуугийн татах хүч0.13-0.190.42
Гадаад байдалӨнгөгүй, үнэргүй
Элементийн бүтэцНүүрстөрөгч 1, Устөрөгч 4
Найрлага %Н 25,43%, С 74,57%
Молекул масс, кг/моль16.04
Буцлах температур -161°C
Хайлах температур 90.7°C
Асах температур °C640
Хөлдөх температур-18.5
Тогтмол даралтат дулаан шингээх чадвар Ср ккал/(кг°C)0.5172
Уурын фазын дулаан ялгаруулалтын доод хязгаар ккал/кг8550
  • Танилцуулга
  • Захирлын мэндчилгээ
  • Бүтэц
  • Хамтын ажиллагаа
  • Хүний нөөц
  • Төслийн товч танилцуулга
  • Хэвлэл мэдээлэл
  • Фото мэдээлэл
  • Хууль эрх зүй
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • АХЦС байршил
  • Улаанбаатар хот, Cүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъяан гүний гудамж 18-1, Даун Таун 8 давхар
  • 7707-1818
  • info@ubng.mn
ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2018 - iTheme