ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ БАЙГАЛИЙН ХИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 10 КОМПАНИ (2019 оны 9 дүгээр сарын байдлаар)
- ГАЗПРОМ (ОХУ)
ОХУ-ын “Газпром” ХХК нь дэлхийн хамгийн том байгалийн хийн компаниар бүртгэлтэй юм. 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар өдөрт 1 тэрбум куб метр байгалийн хий олборлож, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 12%-ийг бүрдүүлсэн. Газпром нь ОХУ-ын байгалийн хийн салбарыг тэргүүлдэг бөгөөд тус улсын гуравны хоёроос илүү хувийг бүрдүүлж чадсан.
Түүнчлэн “Газпром” ХХК нь ОХУ-ын газрын тосны олборлолтын хэмжээгээрээ гуравдугаарт ордог ба нийт эрчим хүчний хэрэглээний 15 хувийг дангаараа хангах хүчин чадалтай хийн хөдөлгүүрт цахилгаан станцын эзэмшигч оператор бөгөөд, 50 хувийн төрийн өмчит компани юм. Тус компанийн зах зээл дээрх эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 80.45 тэрбум ам.долларт хүрээд байна.
- EXXON MOBIL (АНУ)
“Exxon Mobil” ХХК нь 2018 онд өдөрт 34 сая куб метр байгалийн хий үйлдвэрлэсэн ба 2009 оноос хойш үйлдвэрлэлтийн хэмжээ ихэссээр байна.
Энэхүү үзүүлэлтээс үндэслэн тус компани байгалийн хийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн АНУ-ын хамгийн том бие даасан байгалийн хийн үйлдвэрлэгч “XTO Energy” ХХК-ийг худалдан авсан.
2019 оны 9 дүгээр сарын байдлаар “Exxon Mobil” зах зээлийн үнэлгээ нь 311.96 тэрбум ам.доллар болсон ба энэхүү үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн том газрын тос, байгалийн хийн компаниудын нэг болсон юм.
- CHINA NATIONAL PETROLEUM CORPORATION (БНХАУ-ын үндэсний газрын тосны корпораци)
“China national petroleum corporation” (CNPC) нь Хятадын хамгийн том байгалийн хий үйлдвэрлэгч компани юм. БНХАУ-д 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар өдөрт 3.1 сая куб метр байгалийн хий үйлдвэрлэсэн гэж мэдээллэсэн.
“CNPC” нь төрийн өмчит аж ахуйн нэгж боловч олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох “PetroChina Limited” (NYSE: PTR) байгууллагаар үйл ажиллагаагаа дамжуулан явуулдаг. PetroChina компанийн хувьцаа нь Хонгконг болон Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг. 2019 оны 9 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 161.09 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газар тус компанийн хувьцааны ихэнх хувийг эзэмшиж байна.
- ROYAL DUTCH SHELL (ИХ БРИТАНИ)
“Royal Dutch Shell” буюу “Shell Global” компани нь 2014 оны байдлаар өдөрт 263 сая куб метр байгалийн хий үйлдвэрлэсэн гэж мэдээллэсэн. Байгалийн хийн үйлдвэрлэл нь дэлхий даяар тархаж байгаа ба үйлдвэрлэлийн 34% нь Зүүн ба Зүүн Өмнөд Ази, 32%-ийг Европоос, 17%-ийг Хойд Америк тус тус эзэлдэг.
Байгалийн хийн олборлолтоос гадна газрын тосны хайгуул болон боловсруулах үйлдвэрүүд, нефть химийн үйлдвэрүүд болон жижиглэн худалдааны үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулдаг. “Royal Dutch Shell” төв нь Нидерландад байдаг Их Британи компани бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 229.46 тэрбум ам.доллар болсон.
- BP (АНГЛИ)
Лондон хотод төвтэй “BP” нь газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээрээ урт хугацаанд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулсан дэлхийн эрчим хүчний томоохон компани юм.
Тус компани 2018 онд өдөрт 246 сая куб метр байгалийн хийн олборлолт хийсэн гэж мэдээллэсэн. “BP” нь дэлхийн томоохон байгалийн хий үйлдвэрлэлийн газруудыг удирддаг бөгөөд Америк тив, Дундад болон Зүүн Азийн улс орнууд орно. Газрын тосны олборлолт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, нефть, тосолгооны болон жижиглэнгийн бензиний бизнес эрхэлдэг. 2019 оны 9 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 131.42 тэрбум ам.доллар болсон.
- CHEVRON (АНУ)
АНУ-ын эрчим хүчний томоохон “Chevron” компани нь 2018 онд өдөрт 116 сая куб метр байгалийн хий олборлосон ба энэ нь үйлдвэрлэлийн хэмжээ ихэссэнтэй шууд холбоотой гэж мэдээллэсэн. Тус компани нь Ази, Австрали, Африк, Европ, Латин Америк болон Хойд Америк дахь орд газруудыг багтаасан, дэлхийн томоохон байгалийн хийн орд газруудад олборлолт хийдэг.
Мөн түүнчлэн “Chevron” нь газрын тос, тосолгооны материал болон бензин зэрэг шатах тослох материалын чиглэлээр олборлолт, ашигт малтмалын томоохон үйл ажиллагаануудыг явуулдаг. Зах зээлийн үнэлгээ 2019 оны 9 дүгээр сарын байдлаар ойролцоогоор 235.63 тэрбум ам.доллар хүрсэн байна.
- TOTAL (ФРАНЦ)
Францын “Total SA” компани нь газрын тос, байгалийн хийг олборлон эцсийн хэрэглэгчид хүргэх ажлуудыг хийж байна. 2018 оны байдлаар ойролцоогоор өдөрт 200 мянган куб метр газрын тос олборлосон байна. Тус компани нь Ази-Номхон далайн бүс нутагт орших байгалийн хийн 19%-ийг үйлдвэрлэдэг.
Европ, Ойрх дорнод, ОХУ зэрэг орнуудад явуулдаг үйл ажиллагаа нь нийт үйлдвэрлэлийнхээ 18%-ийг эзэлдэг. Зах зээлийн үнэлгээ нь 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 135.9 тэрбум ам.доллар болсон байна.
- EQUINOR (НОРВЕГИ)
Норвегийн төрийн өмчит “Statoil ASA” компани нь 2018 онд хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлөөр нэрээ “Equinor” (EQNR) болгон өөрчилсөн байна. Тус компани өдөрт 120 сая куб метр байгалийн хий олборлосон. 2014 оны байдлаар тус компанийн үйлдвэрлэлийн 81% нь Норвегийн далайн гүний байгалийн хийн олборлолт эзэлж байсан.
“Статойл” ХХК нь 30 гаруй оронд байгалийн хий болон газрын тосны олборлолт хийдэг бөгөөд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Норвегийн засгийн газар хяналт тавьж ажилладаг ба хувьцааны 67%-ийг эзэмшдэг. Зах зээлийн үнэлгээ 2019 оны 9 дүгээр сарын байдлаар ойролцоогоор 67.77 тэрбум ам.доллар болсон байна.
- CONOCO PHILLIPS (КАНАД)
АНУ-ын газрын тос болон байгалийн хий үйлдвэрлэгч “ConocoPhillips” компани нь 2018 онд өдөрт 7.4 сая куб метр байгалийн хий үйлдвэрлэсэн. Тус компани нь дотоодын үйл ажиллагаанаас гадна өөр бусад 17 оронд газрын тосны болон хийн үйлдвэрлэл эрчимтэй явуулж байна.
“ConocoPhillips” компани нь зөвхөн газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. “ConocoPhillips” нь 69.86 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байна.
- ENI (ИТАЛИ)
“Eni SpA” нь Италийн газрын тос, байгалийн хий олборлогч компани юм. 2014 онд өдөрт 119 сая куб метр байгалийн хийн бүтээгдэхүүн олборлосноо мэдээллэсэн нь сүүлийн жилүүдийн олборлолтын үр дүнтэй ойролцоо байгаа юм.
Компанийн нийт үйлдвэрлэлийн 41%-ийг Хойд Африк дахь олборлолт бүрдүүлдэг. Мөн Сахар орчмын Африк, Европ, Ази болон АНУ-ын бүс орнуудад байгалийн хий олборлолтыг явуулдаг ба зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 57.4 тэрбум ам.доллар байсан.